"Газар орны нэр өөрчилсөн" гэх хэргээр яллагдагчаар татагдсан Баян-Өлгий аймгийн 14 албан тушаалтанд холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусаад хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн Баян-Өлгий аймгийн албан тушаалтнууд болох Д.Б нарын 14 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2024.04.25/ Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 13.30 цагт болно.