Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны өдөрт зориулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Төрийн ордонд өнөөдөр /2023.12.28/ төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслолын үйл ажиллагаа болж байна.
Энэ үеэр мэргэжлийн сүмо бөхийн 73 дахь Их аварга Тэронүфүжи Г.Ган-Эрдэнэд Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээлээ. Тэрбээр найман түрүү аван улс орныхоо нэр хүндийг өндөрт өргөж яваа юм.