Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компаниас өнгөрсөн найман жил авах ёстой байсан ногдол ашгийг нэхэмжилнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 54 секунд

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компаниас өнгөрсөн найман жил авах ёстой байсан ногдол ашгийг нэхэмжилнэ

"Эрдэнэт үйлдвэр"-ийн овоолгод түшиглэн боссон "Ачит Ихт" ХХК гидрометалургийн үйлдвэр нь Эрдэнэт үйлдвэрт 34 хувиа өгөх эсэх асуудал олон жил маргаан дагуулж ирсэн.

Тэгвэл өнгөрсөн долоон хоногт батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн заалт ёсоор "Ачит Ихт" ХХК-ийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр"-т шилжүүлэхээр болсон талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өгөв. Тэрбээр "Тус компанитай холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулагдан жил гаруйн хугацаанд ажиллаж, өнөөдөр дүнгээ танилцуулснаар Засгийн газрын хуралдаанаас "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т зарим үүрэг чиглэлийг өглөө. Түүний мэдээлэлд дурдсанаар дараах шийдвэрүүдийг гаргажээ.

  1. Төрийн өмчит үйлдвэр буюу "Эрдэнэт үйлдвэр"-ийн овоолгыг ашиглаж байгаа "Ачит Ихт" ХХК-ийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт нэн даруй шилжүүлэн авах,

Уг компани нь 2003 онд байгуулагдаж, 2009 онд хувьцаа эзэмшигчид нь өөрчлөгдөн 2013 онд "Эрдэнэт үйлдвэр"-тэй анхлан гэрээ байгуулж, овоолго ашиглах нөхцөл нь үүссэн. Ингээд 2014 онд байгуулсан гэрээгээр 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшихээр гарсан байдаг ч 2015 онд "Эрдэнэт үйлдвэр"-ээс гарсан ажлын хэсэг гэрээг дүгнэхдээ үйлдвэрт ашиггүй тул эзэмшлээсээ татгалзах нь зүйтэй гэж үзсэн байдаг. Энэхүү шийдвэрийг гаргасан албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах нь зүйтэй.

Өнгөрсөн найман жилийн хугацаанд "Ачит Ихт" компанийн борлуулалтын орлого нь 535 орчим сая ам.доллар байна. Үйл ажиллагааны зардал маш бага. Энэ бол "Эрдэнэт үйлдвэр" 500 орчим сая ам.долларыг зарцуулж бий болгосон үүсмэл орд учир ашиглаад олсон орлогоос тодорхой хувь нь "Эрдэнэт үйлдвэр"-т шингэж байх ёстой.

  1. Өнгөрсөн 8 жилийн хугацаанд авах ёстой байсан 34 хувьд ногдох ногдол ашгийг "Ачит Ихт" ХХК-аас нэхэмжлэх,
  2. "Ачит Ихт" ХХК-ийн 34 хувийн хувьцаанаас татгалзах шийдвэрийг гаргасан "Эрдэнэт үйлдвэр"-ийн албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагаар нэн даруй шалгуулж, хариуцлага тооцуулах шийдвэрийг гаргажээ.

Мөн 500 орчим сая ам.долларыг зарж бий болгосон үүсмэл ордууд 100 хувь "Эрдэнэт үйлдвэр"-ийн өмч байх ёстой. "Ачит Ихт" ХХК-ийн өмчлөөд байгаа овоолго бол "Эрдэнэт үйлдвэр"-ийн 100 хувийн өмч байх ёстой. Энэ чиглэлд "Эрдэнэт үйлдвэр" өөрөө судлаад холбогдох шийдвэрээ гаргаж ажиллах үүрэг өгсөн" хэмээн ярилаа.

Ногоон автобусны хэргийн шүүх хурал хойшиллоо
Ногоон автобусны хэргийн шүүх хурал хойшиллоо
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ