ICE TOP хамтлагийн гишүүн EyesCool буюу Оргил-Эрдэнэ гаднын улсад зохисгүй үйлдэл гаргасан тухай бичлэг олон нийтийн сүлжээнд тархаад байгаа билээ. Энэхүү явдалтай холбогдуулан EyesCool олон нийтээс уучлалт хүсжээ.
Тэрээр "Тэнгэрт тэтгэгдэж, газарт шүтэгдсэн. Монгол түмэндээ энэ өдрийн мэнд хүргэе.
Миний бие согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ ёс зүйгүй үйлдэл гаргасандаа та бүхнээсээ чин сэтгэлийн УУЧЛАЛ ГУЙЖ БАЙНА.
Ийм үйлдэл дахин давтагдахгүй гэдгийг амлаж байна. Та бүхнийг хүндэтгэсэн Оргил-Эрдэнэ ( EyesCool )" хэмээсэн байна.