Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын “Любэ” хамтлагт тусгай бэлэг илгээжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 56 секунд

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын “Любэ” хамтлагт тусгай бэлэг илгээжээ

ОХУ-ын “Любэ” хамтлагийн 35 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тусгайлан бэлэг илгээсэн талаар тус улсын Оросын ТАСС агентлаг мэдээлжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бэлгийг багийн ахлагч Николай Расторгуевт Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамаар дамжуулан хүлээн авсан аж. Николай Расторгуев, "манай хамтлагийн 35 жилийн ойг тохиолдуулан тусгайлан бэлэг илгээсэн Монгол Улсын төрийн тэргүүнд талархал илэрхийлж, Улаанбаатарт дахин очих хүсэлтэй байна" гэжээ. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ямар бэлэг илгээснийг тодорхой заагаагүй байна.

“Любэ" хамтлаг нь Монголд багагүй алдартай ба фэнүүдийн хүсэлтээр 2017 оны арванхоёрдугаар сард тус хамтлаг Улаанбаатарт хоёр тоглолт хийсэн бөгөөд дараа нь аялан тоглолтыг зохион байгуулагчид Монголын бусад хотуудад нэмэлт тасалбарын касс нээж байсан юм. Түүнчлэн нийгмийн сүлжээн дэх "Любе" хуудсууд дээр дөрөвдүгээр сарын 23-нд тус хамтлаг Саратов хотод концерт хийсэн гэж мэдээлсэн. Тэгээд тэнд яг л Монголд байдаг шиг “Морь” хит дууны тоглолтын үеэр үзэгчид бүгд хамтдаа дуулж байсан гэж Оросын төрийн мэдлийн ТАСС агентлаг мэдээлжээ.

Сонирхуулахад,Оросын “Любэ” хамтлаг нь 1989 онд байгуулагдсан ба Рок н Рол, Орос ардын дуу, цэргийн дуунуудыг түлхүү дуулдаг аж. Гоцлол дуучин Николай Расторгуев нь 2007 онд Оросын ардын жүжигчин цол авсан байна. Тус хамтлаг одоогоор 16 цомог гаргаж, 15 клип хийсан бөгөөд ихэнх байлдаантай кинонуудын дууг дуулдаг байна.

ICE TOP хамтлагийн EyesCool олон нийтээс уучлалт гуйжээ
ICE TOP хамтлагийн EyesCool олон нийтээс уучлалт гуйжээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ