Мөсөнд авиралтын тэмцээнээс Б.Мөнхбаатар алтан медаль хүртлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 37 секунд

Мөсөнд авиралтын тэмцээнээс Б.Мөнхбаатар алтан медаль хүртлээ

Франц улсад мөсөнд авиралтын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 18-20-нд болов.

Тэмцээнд Монголын долоон тамирчин өрсөлдөхөд 20 хүртэлх насныхны эрэгтэйчүүдийн хурдны төрөлд Б.Мөнхбаатар алтан медаль хүртлээ. Харин 20 хүртэлх насныхны эмэгтэйчүүдийн ангилалд Ц.Анар хүрэл, эрэгтэйчүүдийн 18 хүртэлх насныхны ангилалд А.Зоригтбаатар хүрэл медаль хүртсэн байна.

Дэлхийн аварга болоод буй Б.Мөнхбаатар нь өнгөрсөн жил Финлянд улсад болсон тус тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байв.

Адуундаа гараад сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ
Адуундаа гараад сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ
 
“Нөмрөг алтай” ХХК-д батламж гардууллаа
“Нөмрөг алтай” ХХК-д батламж гардууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.