Адуундаа гараад сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Адуундаа гараад сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ

Дорноговь аймаг, Айраг сум Сайн-Ус багийн "Өргөний-Энгэр" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд хойд зүгт 130 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т малчин Г нь өчигдөр 14:00 цагийн орчим адуундаа явна гэж гэрээсээ морьтой гараад сураггүй болсон тухай дуудлагыг Онцгой байдлын газарт ирүүлжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид, тус сумын Тамгын газрын ажилтнууд малчин Г /48 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 01.21-ний өдрийн 22:57 цагаас зохион байгуулсан байна.

01.22-ны өдрийн 01:55 цагт гэрээс нь баруун хойд зүгт 8.5 км-т Айраг сумын Сайн-Ус багийн “Зүүн сондуул” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

ЦАГ АГААР | Ихэнх нутгаар хүйтэн байна
ЦАГ АГААР | Ихэнх нутгаар хүйтэн байна
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ