Гавьяат тамирчин М.Анхцэцэг ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий Спорт
Огноо
Унших
0 минут 43 секунд

Гавьяат тамирчин М.Анхцэцэг ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

зураг

Биеийн тамир, спортын улсын хороо

Колумб улсын Богата хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор Үндэсний шигшээ багийн дөрвөн тамирчин өрсөлдөж байгаа юм.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 87 кг-ын жинд гавьяат тамирчин М.Анхцэцэг түлхэлттэй өргөлтийн төрөлд 143 кг-ыг өргөснөөр мөнгөн медаль хүртлээ. М.Анхцэцэг ДАШТ-ээс дөрөв дэх медалиа хүртлээ. Тэрбээр 2021 алт, 2017, 2019 онд хүрэл медаль хүртэж байв гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

Л.Оюун-Эрдэнэ: G-Class хөлөглөж, тансаг хауст амьдарсан төрийн албан хаагчдыг орлогоо нотлохыг ард түмэн шаардаж байна
Л.Оюун-Эрдэнэ: G-Class хөлөглөж, тансаг хауст амьдарсан төрийн албан хаагчдыг орлогоо нотлохыг ард түмэн шаардаж байна
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ