Эрчим хүчний сайд Н.Тавинбэх баруун аймгуудад ажиллалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 42 секунд

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх баруун аймгуудад ажиллалаа

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх баруун аймгуудад ажиллаж, БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжиж буй Говь-Алтай, Завхан, Баянхонгор аймгийн төвд дулааны станц барих төслийн барилга угсралтын ажлын нээлтэд оролцсон юм.

“Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд, хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хот суурин газрын дулаан хангамжийн хүртээмж, чанарыг сайжруулах зорилгоор 10 аймгийн төвд дулааны станц, дулаан дамжуулах шугам сүлжээ барих төсөл арга хэмжээг хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан БНСУ-ын Засгийн газар, Монгол дахь Элчин сайдын яам, БНСУ-ын “Экспорт-Импорт”банканд МУ-ын ЗГ болон төсөл хэрэгжиж буй аймгуудын нийт иргэдээ төлөөлөн дахин талархал илэрхийлье” гэдгийг эрчим хүчний сайд цохон тэмдэглэлээ.

Шинэ технологийн зуух нь хамгийн бага илчлэгтэй нүүрсийг ч бүрэн шатаах ашигт үйлийн коэфициент (85-90%) өндөртэй тул нүүрснийхэрэглээг40гаруй хувь, үнсний гаралтыг25хувьхүртэлбууруулах юм. Станцаас ялгарах утаанд илүү нарийн шаардлага бүхий БНСУ-ын агаарын чанарын стандартыг мөрдөнө. Тухайлбал одоо ажиллаж байгаа дулааны станцуудын дундажтай харьцуулахад утаанд агуулагдах хүхрийг 80 хувь, азотыг 75 хувь, тоосонцорыг 99 хувь, нүүрсхүчлийн хийг 50 гаруй хувиар тус тус бууруулна.

Есөнбулаг суманд баригдах 10МВт-ын хүчин чадалтай нарны станцын барилга угсралтын ажил эхэллээ

Баруун аймгуудад хийх албан томилолтын хүрээнд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд хэрэгжих нарны цахилгаан станцын шав тавих ёслолд оролцсон. Есөнбулаг сумын 10МВт хүчин чадалтай нарны цахилгаан станц нь Алтай-Улиастайн эрчим хүчний системийн бүтэц дэх нарны эрчим хүчнээс цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хоёр дахь том эх үүсвэр болно.

Жилд 17.2 сая киловат.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, бүс нутаг дахь 14 мянган өрхийг цэвэр цахилгаан эрчим хүчээр хангана. Үүнээс гадна жилд 15 мянган тонн нүүрс хүчлийн хий, 53 тонн хүхэрлэг хий, 20 тонн тоосонцорыг хэмнэж, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах юм.

Цахилгаан станцын барилга угсралтын ажлыг 365 хоногийн хугацаанд гүйцэтгэх бөгөөд 2023 оны 6 дугаар сард ашиглалтад хүлээлгэн өгнө. Төслийн гүйцэтгэгчээр “Эм-Си-Эс Интернэйшнл” ХХК ажиллаж байна.

Энэхүү цахилгаан станцын бүтээн байгуулалтад 10,5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх бөгөөд хөрөнгө оруулалтыг Азийн хөгжлийн банкны урт хугацаатай хөнгөлөлттэй зээл, Олон улсын Стратегийн уур амьсгалын Сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжүүлж байна.

“Ховд нар” 10МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц сүлжээнд залгагдлаа

“Эрчим хүчний төсөл-2” төслийн хүрээнд Ховд аймгийн Мянгад суманд 10МВт хүчин чадалтай нарны цахилгаан станц барих ажил бүрэн дуусч, Улсын комисст хүлээлгэн өгөөд байна. Баруун бүсийн эрчим хүчний системийн хувьд Дөргөний УЦС ашиглалтад орсноос хойш хоёр дахь байгаль орчинд ээлтэй ногоон эх үүсвэр ашиглалтад орж байгаа юм.

Төслийн хүрээнд Мянгад сумын 110/35/6кВ-ын дэд станцыг 2*25МВА чадалтай болгон өргөтгөн шинэчилсэн. Мөн Мянгад сумын 70 жил хуримтлагдсан хог хаягдлыг байгаль орчинд аюулгүй болгох, булшлах, устгах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

Уг Нарны цахилгаан станц нь жилд 17-22 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой бөгөөд баруун бүсийн нийт хэрэглээний 10 орчим хувийг ханган ОХУ-аас худалдаж авах эрчим хүчний зардлыг жилд дунджаар 3.4 тэрбум төгрөгөөр хэмнэх урьдчилсан тооцоолол гарчээ. Түүнчлэн орон нутагт тогтвортой ажлын байрыг үүсгэж НҮБ-ийн Тогтвортой хөгжлийн 17 зорилтын 7 үзүүлэлтийг хангаж буй НЦС юм гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ.

Минжийн хангайд гарсан гал түймрийн голомт руу алба хаагчдыг нисдэг тэргээр хүргэлээ
Минжийн хангайд гарсан гал түймрийн голомт руу алба хаагчдыг нисдэг тэргээр хүргэлээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ