Вагон унасан ослын дүгнэлт гараагүй тул хариуцлага хүлээлгээгүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Вагон унасан ослын дүгнэлт гараагүй тул хариуцлага хүлээлгээгүй байна

Өнгөрөгч есдүгээр сарын 28-нд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт галт тэрэг осолдсон хэрэг гарсан билээ.

Тодруулбал, Зүүнбаян өртөөнөөс 75 км зайтай Хулангийн шанд зөрлөгт ачаа ачсан “Mongolian Trans Logictic” компанийн вагон замаас гарч осолдсон. Цуваанд явж байсан 17 вагоны 14 нь төмөр замын рельс, 3 нь бетонон дэр ачсан байв.

Тухайн үед галт тэрэгний жолооч согтуу байсан, хурд хэтрүүлсэн хэмээгээд хэргийг намжааж байв.

Тэгвэл өнөөдөр /2022.10.04/ Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт төмөр замын тээвэрт тулгамдаж буй асуудлаар мэдээлэл өгөх үеэр "Галт тэрэг унасан асуудлын тухайд ослын дүгнэлт удахгүй гарна гэв. Тухайн вагон болон машинистыг хариуцсан компанид хариуцлага тооц гэсэн үүрэг өгсөн" хэмээсэн байна.

Өнөөдөр Дэлхийн багш нарын өдөр
Өнөөдөр Дэлхийн багш нарын өдөр
 
“Тавантолгой түлш“ компанийн Зүүн үйлдвэр бие даасан халаалтын системтэй болно
“Тавантолгой түлш“ компанийн Зүүн үйлдвэр бие даасан халаалтын системтэй болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.