Нийслэлд өдөртөө +3 градус дулаан байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

Нийслэлд өдөртөө +3 градус дулаан байна

Нийслэлд өдөртөө +3 градус дулаан байна

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 7-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна. Нутгийн баруун хагаст үүлшинэ. Увс нуурын хотгор болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэнд 12-14 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Завхан голын эхээр -9...-14 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -4...-9 градус хүйтэн, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0...+5 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +6...+11 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. +1...+3 градус дулаан байна.

Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. -7...-9 градус хүйтэн байна.

Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 0 градус орчим байна.

Твиттерт 7.99 ам.доллар төлөөд баталгаажсан тэмдэг авах боломжтой боллоо
Твиттерт 7.99 ам.доллар төлөөд баталгаажсан тэмдэг авах боломжтой боллоо
 
Сураггүй алга болоод 11 хоносон залуугийн ЦОГЦОС олджээ
Сураггүй алга болоод 11 хоносон залуугийн ЦОГЦОС олджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.