Долоо хоног бүрийн даваа гарагт намын бүлгүүд хуралддаг товтой. Тэгвэл энэ долоо хоногийн даваа гарагт МАН-ын бүлэг хуралдахгүй гэсэн мэдээлэл байна. Учир нь МАН-ын бүлгийн гишүүдийн олонх нь хөдөө орон нутагт томилолттой байгаа учраас бүлгийн хурал хийх ирц хүрэхгүй байх магадлалтай байна.
Харин Ардчилсан намын бүлэг /2024.04.22/-ны 10 цагт өргөтгөсөн байдлаар хуралдах мэдээлэл байна. Ардчилсан намын бүлгийн хуралд одоо УИХ-д сууж байгаа гишүүдээс гадна өмнө Ардчилсан намаас УИХ-д сонгогдож байсан гишүүдийг бүлгийн хуралдаандаа оролцуулж олон чухал асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.