Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 17 дугаар хороо орон сууцны байранд цахилгаан хуваарилах самбар шатаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 23-ны өдрийн 09.19 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ.
Галыг тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтрааж, утаажилтын бүсээс 39 иргэнийг гаргажээ.