Ж.Энхцэцэг: Сонсголоор ташаа мэдээллийг өгсөнд би маш их гайхаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 25 секунд

Ж.Энхцэцэг: Сонсголоор ташаа мэдээллийг өгсөнд би маш их гайхаж байна

“Өргөө” амаржих газрын дарга Ж.Энхцэцэг эмийн сонсгол, эрүүл мэндийн салбартай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлж, мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Миний хувьд хариуцлагатай байх шаардлага тавьсны улмаас ажлаасаа чөлөөлөгдсөн. Хэд хоног гадагшаа яваад ирэхэд “Өргөө” амаржих газар болон миний талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарсан байна. Тухайлбал, Эмийн сонсгол дээр миний талаар яригдаж манай эмнэлэг эмч ажилчдын нэр хүндэд халдсан мэдээлэл их гарсан байсан. Жишээлбэл, “шаардлага хангаагүй нүдний дусаалга зах зээлд гаргадаг” гэсэн байсан.

Миний ээж хараа муутай тул би тус дусаалгыг ээждээ ч хэрэглүүлдэг. Мөн хөлдүү тариаг гэсгээж тарьдаг, хугацаа дууссан оношлуур багажийг ЭХЭМТ-д шилжүүлсэн гэхчлэн олон зүйл яригдсан байна. Оношлуурын хувьд мэдрэг чанар нь ердөө 20 хувьтай оношлуурыг хэрэглэх боломжгүй гэдгээ Б.Цэцэгсайхан дарга илэрхийлсэн ч С.Энхболд сайд худалдан ав гэж хэлээд, БНХАУ-аас тэр оношлуурыг авсан байдаг. Тухайн үед ихээхэн шахалт дарамт ирсэн гэж Б.Цэцэгсайхан ярьж байсан. Бидний дээд удирдлага Эрүүл мэндийн яам шүү дээ.

Гэтэл тус газар ёс суртахуунгүй хүмүүс ажиллаж байгаа нь харамсалтай. Эмийн сонсголоос хүмүүс эрүүл мэндийн салбар дампуурсан байна гэж дүгнэлээ. Шүгэл үлээсэн түр хорооны гишүүдэд би маш их баярлаж байна. Гэхдээ эмч сувилагч нар эм оруулж ирдэггүй. Тэд хүнд өвчтөндөө туслахын тулд энэ эмийг ав гэж зөвлөсний улмаас бурууддаг.

Би "Өргөө" амаржих газрын даргаар ажиллаж байгаад ёс зүйн хариуцлага алдсан гэсэн үндэслэлээр ажлаас халагдсан. Уг нь би ажлын шаардлага тавьж, архидалттай тэмцсэн. Эмийн сонсголоор зөвхөн "Өргөө" амаржих газрыг хөндөн ярьсныг би гайхаж байна. Энэ эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн байсан, ковидын хүнд үед манай ажилтнууд маш сайн ажиллаж, халдвартай олон эхийг эсэн мэнд төрүүлсэн. Эндсэн эхийн улмаас надад хариуцлага тооцсон гэж Эмийн сонсголын үеэр ЭМЯ-ны удирдах ажилтан хариулсан. Намайг ажиллах хугацаанд ийм зүйл болоогүй. Миний дараа ирсэн захирлын үе 27, 30 орчим насны хоёр эх эндсэн. Эх хүүхдээ төрүүлээд 42 хоногийн дотор эндвэл эхийн эндэгдэлд тооцдог. Би захирлаар ажиллахад "Өргөө" амаржих газарт санхүүгийн асуудал байгаагүй. Өр байгаагүй гэдгийг би баттай хэлнэ. Эмийн өр байсан ч түүнийг ЭМ-ийн даатгалаас авах байв. Би 10-р сарын 13-нд ажлаа хүлээлгэн өгсөн. Үүний дараа Засгийн газраас "Өргөө" амаржих газарт хийсэн. Намайг байхад Засгийн газраас хяналт шалгалт хийгээгүй атлаа сонсголоор ташаа мэдээллийг өгсөнд би маш их гайхаж байна” гэжээ.

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томилжээ
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томилжээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ