Хүчинтэй хугацаа нь дууссан 397 нэр төрлийн 4832 эм худалдаалж байсныг илрүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 57 секунд

Хүчинтэй хугацаа нь дууссан 397 нэр төрлийн 4832 эм худалдаалж байсныг илрүүлжээ

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2024.04.17) гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Монгол Улс дахь стандартын бус, бүртгэлгүй, дуураймал, эмийн тархалтын судалгааг танилцуулж байна.

Судалгааны явцад үндэсний үйлдвэрийн 105, импортын 74 эм стандартын бус байгаа нь илэрсэн. Үндэсний үйлдвэрийн 561 эмийн дээжээс, импортын 1170 эмийн дээжээс шинжилжээ. Дээжийн тархцыг аймаг, сум, дүүргээр нь ангилахад СХД-т хамгийн их стандартын бус худалдаалагдаж байсан. Жил бүр шалгалт явуулдаг ч чанаргүй эмийн тоо буурдаггүй. Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлээгүй 5 нэр төрлийн 305 ширхэг эмийг илэрсэн. Хүчинтэй хугацаа нь дууссан 397 нэр төрлийн 4832 эмийг худалдаалж байсныг илрүүлсэн. Эмийн чанарын шалгалт хийх бүрд чанаргүй эм илэрсээр байгаа юм. гэв.

Үргэлжлүүлэн "Эрүүл мэндийн сайдын тушаалаар Монгол улсад эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүн, оношлуурыг анх улсын бүртгэлд оруулах ба хүчинтэй хугацаа сунгалтын үед итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлнэ гэсэн заалт байна. Энэ нь хүчинтэй хугацааны туршид хэчнээн удаа давтан таталт хийсэн ба давтан үйлдвэрлэсэн ч цуврал бүрд шинжилгээ хийх заалт байхгүй. Өөрөөр хэлбэл таван жилийн хугацаанд тухайн эм хэдэн удаа импортоор орж ирж байгаа эсвэл үйлдвэрлэж байгааг мэдэх боломжгүй" гэж эмийн хяналтын шалгалт, тандалт судалгааны үр дүнг танилцуулав.

Нийтийн тээврийн салбарт Азийн хөгжлийн банктай хамтран ажиллана
Нийтийн тээврийн салбарт Азийн хөгжлийн банктай хамтран ажиллана
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ