Бүх төрлийн тээврийн орлого I улиралд өмнөх оны мөн үеэс 41.7 хувиар өсөв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

Бүх төрлийн тээврийн орлого I улиралд өмнөх оны мөн үеэс 41.7 хувиар өсөв

2024 оны эхний улиралд бүх төрлийн тээврээр 34.6 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 12 .6 сая тонноор буюу 57.2 хувиар өссөн байна. Үүнд авто тээврээр тээвэрлэсэн ачаа 87.6 хувиар, төмөр замаар тээвэрлэсэн ачаа 5.2 хувиар өсжээ.

Үүнийг дагаад авто тээвэр болон төмөр замын тээврийн орлого ч мөн өссөн байна. Энэ нь бүх төрлийн тээврийн орлого өсөхөд нөлөөлжээ. Тодруулбал, бүх төрлийн тээврийн орлого 1.8 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 41.7 хувиар өссөн байна.

Авто тээврээр тээвэрлэсэн уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт сүүлийн гурван жилийн хугацаанд өсөөд байгаа бөгөөд энэ оны эхний улиралд 97.8 хувийг эзэлжээ. Мөн уул уурхайн бүтээгдэхүүний төмөр замын тээвэрлэлт төмөр замаар тээвэрлэсэн ачааны дүнд 92.3 хувийг бүрдүүлсэн байна.

Уул уурхайн голлох бүтээгдэхүүн болох нүүрсний экспорт оны эхнээс дөрөвдүгээр сарын долооны өдөр хүртэлх хугацааны байдлаар 19 сая тонн хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 27.9 хувиар өссөн болохыг Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Ийнхүү энэ жилийн нүүрсний экспортын зорилт 30 гаруй хувийн биелэлттэй байна.

“Баян“ Р.Базарааг Тээвэр хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч биш гэв
“Баян“ Р.Базарааг Тээвэр хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч биш гэв
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ