Өнгөрсөн амралтын өдөр нэгэн иргэн бага насны охин руу нь чат бичиж, уулзах гэж оролдсон 36 настайн эрэгтэйн дүрс бичлэгийг цахим орчинд цацсан.
Тус эрэгтэй нь хуурамч хаягаас бага насны охид руу чат бичиж, зодолдохыг зааж өгөх, амттан авч өгөх, сургууль гэрийг нь асууж улмаар гэрийнх нь гадаа сургуулийнх нь гадаа уулзах ородлого хийсэн байсныг тухайн иргэн мэдээлсэн юм.
Тэгвэл дээрх хэрэгт сэжиглэгдэж буй 36 настай эрэгтэй Б гэгчийг саатуулан шалгаж эхэлжээ.