“Шувуу” ажиллагааны хүрээнд иргэн “М”-г албадан авчирлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

“Шувуу” ажиллагааны хүрээнд иргэн “М”-г албадан авчирлаа

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “М”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд энэ оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Дээрх этгээд нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад багтсан ба мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан байжээ.

Иргэн “М”-г Монгол Улсад авчрах ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Цагдаагийн ерөнхий газар хамтран зохион байгуулав.

Сурагчийнхаа биед халдсан багшид 10 хоног баривчлах шийтгэл оногдуулжээ
Сурагчийнхаа биед халдсан багшид 10 хоног баривчлах шийтгэл оногдуулжээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ