Өчигдөр орой 20:56 цагт Хан-Уул дүүргийн 14-р хороо Нисэхээс Төв аймаг орох замд ачааны автомашин автобустай мөргөлдсөн дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид ажиллаа.
Өмнөговиос-Улаанбаатарын чиглэлд хүн тээвэр хийж байсан нэр бүхий компанийн ажилчдын автобус ачааны автомашинтай мөргөлдсөн байна. Аврагчид аврах ажиллагааг шуурхай эхлүүлж, хүнд бэртэл гэмтэл авсан, хавчуулагдсан иргэд болон буцалтгүй нэг нэрвэгдэгчийг гаргаж ажилласан байна.
Иймд зам тодорхой хэмжээнд халтиргаа гулгаатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд онцгой сонор сэрэмжтэй зорчиж, аюулгүй байдлаа бүрэн хангаж ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.