Гэрлэгч хосууд ДНХ-ийн шинжилгээ хийлгэж байж гэрлэлтээ батлуулах хуулийн зохицуулалтыг Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар зохицуулахаар болжээ.Энэ тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Ирэх онд батлагдах Гэр бүлийн тухай хуулиар цус ойртолтын асуудлыг шийдэхийн тулд гэрлэгч хосууд өөрийн аймаг, харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн байгууллага дээр очиж, ДНХ-ийн шинжилгээ өгч, ах дүү мөн эсэхээ шинжилгээ өгч байж гэрлэлтийн баталгаа өгдөг болно" гэсэн юм.