“Капитал“ банкны захирлуудад яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

“Капитал“ банкны захирлуудад яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

Нийслэлийн прокурорын газраас Капитал банкны удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал,

  • Капитал банкны гүйцэтгэх захирал А,
  • гүйцэтгэх захирлын орлогч Я,
  • дэд бөгөөд Зээлийн газрын захирал Д нар нь Монгол банкнаас тогтоосон банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, зээлийн төвлөрлийн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаж ажиллаагүйн улмаас тус банкны хэвийн үйл ажиллагаа алдагдан банкийг төлбөрийн чадваргүй болгож, тус банканд мөнгөн хөрөнгө байршуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.13 дугаар зүйлийн 2-т /Банк хууль бусаар байгуулах, банкны төлбөрийн чадвар алдагдуулах/ зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Дээрх хэргийн улмаас иргэн болон аж ахуйн нэгж, байгууллагад нийт 104 тэрбум 651 сая төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 94 тэрбум 889 сая төгрөг нөхөн төлөгджээ.

Иргэн Ш.Сайхансамбуу намаа Дээд шүүхэд бүртгүүлэхээр өргөдлөө илгээжээ
Иргэн Ш.Сайхансамбуу намаа Дээд шүүхэд бүртгүүлэхээр өргөдлөө илгээжээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ