Төрийн өмчит компаниудын авлага 1.8 их наяд, өр төлбөр 18.1 их наяд төгрөгт хүрчээ.
Цэвэр ашиг нь 1 их наяд төгрөгт хүрсэн ч авлага, өр төлбөрийн үнийн дүнтэй харьцуулахад доогуур байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга н.Цэнгэл ингэж ярилаа.
Mongolian National Radio · Төрийн өмчит компаниудын авлага 1.8 их наяд, өр төлбөр 18.1 их наяд төгрөгт хүрчээ
Төрийн өмчийн компанийн удирдлагын томилгоонд төрийн оролцоо маш өндөр. Ийм учраас худалдах, худалдан авах ажиллагаа, боловсон хүчний бодлого нь томилсон, томилуулсан хүний эрх ашигт үйлчилж байна гэх дүгнэлт, зөвлөмжийг олон улсын байгууллага бидэнд өгөөд байна.
Иймээс олон нийтэд тодорхой хувийг хувьчлах замаар тэдний хяналтад оруулснаар засаглал, ил тод байдалд ахиц гарна гэж тооцон Засгийн газраас хуулийн төсөл боловсруулаад байгаа юм.