АН-ын эв нэгдлийг хангах ажлын хэсгийн зөвлөх багт Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар багтжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 59 секунд

АН-ын эв нэгдлийг хангах ажлын хэсгийн зөвлөх багт Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар багтжээ

АН-ын эв нэгдлийг хангах ажлын хэсгийн зөвлөх багт Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар багтжээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр хэвлэлийн хурал хийж, намын эв нэгдлийг хангах ажлын хэсэг байгуулсан талаар зарлалаа. Тус ажлын хэсгийн зөвлөх багт үе үеийн ерөнхийлөгч, ерөнхий сайд нар багтжээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

"Энэ сарын 22-нд АН-ын 11 гишүүн хуралдаад, АН-ын эв нэгдлийг хангах ажлын хэсгийг тал талын оролцоотойгоор байгуулъя гэсэн шийдэлд хүрсэн. Ажлын хэсэг 39 хүний бүрэлдэхүүнтэй. Энэ ажлын хэсэг АН-ын нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгнө. Ажлын хэсгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурь ажиллана" гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

"2020 оны УИХ-ын сонгуулиас хойш 2.5 жил өнгөрсөн байна. 2020 оны сонгуульд АН амжилт багатай оролцсон. Улс төрийн намын тухай хуулиар Улсын дээд шүүхэд бүртгүүлэх ёстой. Гэтэл АН-ын олон хурлууд, сунгаа, цахим сонгууль, сунгааны үр дүнд долоон удаагийн үйлдлээр Улсын Дээд шүүхээс буцчихсан. Бид бодит нөхцөл байдалтай эвлэрэх ёстой. Дараагийн сонгууль хүртэл 1.5 жил болоод үлдээд байна. Тиймээс ондоо багтаж ээдрээтэй, бие биеэ хүлээн зөвшөөрөхгүй байгаа янз бүрийн бодол санаагаа цэгцлэх ажлын хэсэг гаргасан. Дээр нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-д удаа дараа сонгогдож байсан, Монголын төрийг удирдаж байсан хүмүүсээр зөвлөх баг бүрдүүлж байна. Нийтдээ 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг хуралдаж, АН-ыг цэгцлэх анхдугаар хуралдаан сая болсон. Бид АН-ын 200 мянган гишүүний үзэл санаа, үнэт зүйл, дүрэм журамд нийцсэн дүрэм журмыг удирдах бүрэлдэхүүнд хүргүүлнэ." гэлээ.

Сэтгүүлчийн "Ингээд ярихаар С.Эрдэнэ дарга өөр юм хэлдэг. Тамга надад байна гэх мэт. С.Эрдэнэ дарга энэ ажлын хэсэгт орж байгаа юм уу?" гэх асуултад УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Ажлын хэсгийн зөвлөх багт С.Эрдэнэ дарга, Х.Баттулга Ерөнхийлөгч, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч, өмнө нь намын даргаар ажиллаж байсан Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, З.Энхболд дарга бүгд орж байгаа. С.Эрдэнэ даргын "талаас" эмэгтэйчүүдийн байгууллагын дарга н.Нэргүй, ахмадын байгууллагын дарга н.Батсайхан, нөгөө талаас мөн энэ түвшний хүмүүс орж байна. Мөн нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, И.Мөнхжаргал дарга нар ажлын хэсэгт орж байна. Мөн С.Эрдэнэ даргын "талд" ажиллаж байгаа нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд мөн ажлын хэсэгт ороод байна" гэлээ.

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх Ч.Мөнхбаярт оноосон 10 жилийн хорих ялыг Дээд шүүх хэвээр үлдээв
Гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх Ч.Мөнхбаярт оноосон 10 жилийн хорих ялыг Дээд шүүх хэвээр үлдээв
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ