- “Таван толгой Транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай яллагдагч Д.Дагвадоржийн өмгөөлөгч А.Ундрах, Б.Тэнгис,
- “МБМ транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай яллагдагч Г.Мөнхдөлийн өмгөөлөгч Р.Мэндсайхан,
- “Зун Мен” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, эмэгтэй, яллагдагч Ши Шао Хуагийн өмгөөлөгч Х.Мөнгөнсүх нараас яллагдагч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн прокурор, яллагдагч нарын өмгөөлөгч нарыг оролцуулан хянан хэлэлцээд:
Хэрэгт авагдсан баримтуудаар “Таван толгой” ХХК-с хууль бусаар нүүрс хулгайлсан байж болзошгүй гэх хэрэг Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн үйл баримт авагдсан байдаг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах хэд хэдэн байгууллагын эрх хэмжээнд харьяалагдах гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах харьяаллыг прокурор тогтооно” гэж заасны дагуу тус хэрэгт мөрдөн байцаалт явуулах харьяалал тогтоосон прокурорын шийдвэр авагдаагүй, мөн хэрэгт Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс мөрдөн байцаалт явуулсан байх ба Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хамаарна.
Өөрөөр хэлбэл Нийслэлийн прокурорын газраас яллагдагч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулахаар ирүүлсэн саналыг мөрдөн байцаалт явуулах харьяалал тогтоосон прокурорын шийдвэр хэрэгт авагдаагүйгээс Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэх үндэслэлгүй буюу харьяалал зөрчигдсөн гэж дүгнэн яллагдагч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар