Орон нутагт шилжин суурьших иргэдийг дэмжих ажлын хэсэг хэлэлцүүлэг хийв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

Орон нутагт шилжин суурьших иргэдийг дэмжих ажлын хэсэг хэлэлцүүлэг хийв

Орон нутагт шилжин суурьших иргэдийг дэмжих ажлын хэсэг хэлэлцүүлэг хийв

Улаанбаатар хотоос орон нутаг шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих үйл ажиллагааны санал боловсруулах ажлын хэсгийн гишүүд Хэнтий аймагт ажиллаж, сургалт, хэлэлцүүлэг хийв.

Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд М.Ганхүлэг “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогыг Хэнтий аймгийн удирдлагууд, сумдын Засаг дарга нар, төрийн байгууллагын удирдах ажилтан, албан хаагчид, иргэдэд танилцуулж, мэдээлэл өгсөн юм.

Мөн “Нээлттэй аймаг” хөтөлбөр, Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийг дэмжих цогц арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн 2022-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөний төслийг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Эх сурвалж: ХХААХҮЯ

Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй
Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ