Нийслэлийн прокурорын газраас “Эрдэнэс таван толгой” ХК-ийн захирал асан Г нарын 3 хүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах саналыг шүүхэд хүргүүлжээ.
Тодруулбал, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн захирал асан Г нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн эгч Н болон найз нөхдийн хамаарал бүхий харилцаатай иргэн Э, Д, Э нарт давуу байдал бий болгосон, хахууль авсан, хууль бусаар олсон орлогоо хөрөнгө оруулалт нэрээр халхавчлан мөнгө угааж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хэрэгт
Эрүүгийн хуулийн
- 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/,
- 22.10 дугаар зүйлийн 1/Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/,
- 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-т /Мөнгө угаах/ зааснаар яллагдагчаар татагдан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан Г, Э, Э нарыг цагдан хорих хугацааг 1 сараар сунгах саналыг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нэгдүгээр сарын 2-ны өдөр хүргүүлсэн байна.
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс эдгээр яллагдагч нарын цагдан хорих хугацааг 1 сараар сунгах шийдвэр гаргасан байна.