Хоёр хүүхэд гэмтээж, долоон машин мөргөсөн иргэнд холбогдох хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Хоёр хүүхэд гэмтээж, долоон машин мөргөсөн иргэнд холбогдох хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно

Хоёр хүүхэд гэмтээж, долоон машин мөргөсөн иргэн Ч.Маралмаад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр товлогдоод буй.

Тодруулбал, урьдчилсан хэлэлцүүлэг 13:30 цагаас Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Уг хэлэлцүүлгээс шүүх хурлын товыг тогтоох учиртай.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард шүүхээс түүнд хилийн хориг тавьсан юм.

Прокуророос Ч.Маралмаад Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн машин жолоодсон, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт заажээ.

200 мянган малчин өрхийн 70 сая мал тоолжээ
200 мянган малчин өрхийн 70 сая мал тоолжээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ