Төсвийн шинэчлэлийн хуулийн төслүүдийг УИХ-ын даргад өргөн барих талаар Төсвийн байнгын хорооноос мэдээллээ.
Төсвийн шинэчлэлийн гол зорилго, агуулга:
- Төсвийн ил тод байдлыг хангах,
- Төсөвтэй холбоотой мэдээллийг нийтэд нээлттэй байлгах,
- Олон нийтийн оролцоо, олон нийтийн хяналтыг бүрдүүлэх,
- Төсвийн сахилга бат, хариуцлагын тогтолцоог сайжруулах, хариуцлага тооцох эрхзүйн орчныг бүрдүүлэх,
- Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиудыг хэлбэрэлтгүй сахин мөрддөг болох шаардлагатай байна.
- Иймд "Төсвийн шинэчлэлийн 4 бодлого"-ыг дэвшүүлж Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль зэрэг 14 хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар өргөн барилаа.
Хууль батлагдаж хэрэгжсэнээр хүрэх үр дүн:
- Олон нийтийн оролцоог хангах хугацаа гаргахгүйгээр төсвийг хэлэлцдэггүй болно. Төсвийн зарлага, өр зээл, гадаад зээл тусламж, алдагдлыг хязгаарладаг болно. Төсвийн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, зардал бүрт эдийн засгийн үр өгөөжийг тооцдог болно.
- Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өндөр босгоор өөрчлөлт оруулдаг болно. Төсвийн алдагдал, өр зээлийн хязгаар хувь хэмжээг заавал мөрддөг болно, Төсвийг дахин дахин тодотгохоо болино.
- Алдагдалгүй, улс төржилтгүй төсөв баталдаг болно
- Ирээдүйн өв сан, хуримтлалыг төсвийн орлогоор бүрдүүлдэг болно.
ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛИЙН 4 БОДЛОГО
1. ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ БОДЛОГО:
- Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн суурь зарчим заавал мөрдөнө, Төсвийн алдагдал, өр зээлийн хязгаар хувь хэмжээг заавал мөрддөг болно, Өр, зээлийн хязгаарын доод хэмжээг бууруулахыг, хугацааг сунгахыг хориглоно, Төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиудыг төсөвтэй хамт хэлэлцэхийг хориглоно,
- Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахгүй болно. УИХ бүх гишүүд хүрэлцэн ирж өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ.
- Ирээдүйн өв сангийн хуримтлал бүрдэнэ, Ирээдүйн сангийн эрх үүргийг өндөрсгөж Сангийн сайдаас Ерөнхий сайд, ЗГ-т төвлөрүүлнэ,
- Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн босго шалгуур өндөрсөнө,
- Төсвийн хүрээний мэдэгдлийн макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, тооцооллыг ЗГ-аас хөндлөнгийн байгууллага боловсруулдаг болно. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл хийнэ.
2. ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ИЛ ТОД НЭЭЛТТЭЙ БАЙДЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ БОДЛОГО:
- Олон нийтийн оролцоог хангах хугацаа гаргахгүйгээр төсвийг хэлэлцдэггүй болно.
- Олон нийт, УИХ-ын төсвийн төсөлтэй танилцах, шийдвэр гаргах хугацаа нь 9 сарын 1-нээс 11 сарын 15 хүртэл буюу 75 хоног болон нэмэгдэнэ.
- Хөрөнгө оруулалтад олон нийтийн санал авах, хэлэлцүүлгийг бүх засаг
- Захиргааны нэгжид хийдэг болно.
- Төсвийн төсөл өргөн барих хугацааг наашлуулна;
- Төсвийн төслийг 9 сарын 1-нд өргөн барьж, 1 сар урагшлуулна,
- Тогтвортой байдлын зөвлөл санал дүгнэлтээ 9 сарын 20-нд УИХ-д хүргүүлэх, нийтэд мэдээлнэ,
- Үндэсний Аудитын газар санал дүгнэлтээ 9 сарын 25-нд УИХ-д хүргүүлэх, нийтэд мэдээлэх, түүний дараа УИХ хэлэлцэж эхэлнэ,
3. ТӨСВИЙН САХИЛГА БАТ, ХЯНАЛТ ХАРИУЦЛАГЫГ САЙЖРУУЛАХ БОДЛОГО
- Төсвийн хариуцлага алдсан бол албан тушаалаас чөлөөлдөг болно; жан Аудитаас гаргасан зөвлөмжийн мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний
- төлөвлөгөөг заавал гаргаж хэрэгжүүлээгүй,
- Иргэдийн санал авах, олон нийтийн хэлэлцүүлэг хийгээгүй,
- Хуульд заасан зардлыг хэтрүүлсэн, ангилал зөрүүлсэн, зориулалт бусаар
- ашигласан,
- Төсвийн төслийг боловсруулж, батлуулахдаа үндэслэлгүй тоо мэдээнд тулгуурлан батлуулсан нь төсвийн гүйцэтгэлээр тогтоогдсон бол ажлаас чөлөөлөх үндэслэл болно.
- Төсвийн болон төрийн, орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой, аж ахуйн тооцоот хуулийн этгээдүүд нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдөр, өдөрлөг, ойн баяр, хандив, тусламж, нийгмийн шинжтэй үйл ажиллагаа, төсвийн алдагдал нөхөх зэрэг дүрэмд заагдаагүй аливаа хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхийг хориглох, Төсвийн төсөл, хөтөлбөр, бүтээгдэхүүн болгон анхнаасаа 1 кодоор кодчилно, нэгдсэн цахим системд хянадаг болно.
4. ГАДААД ЗЭЭЛ ТУСЛАМЖ, ӨРИЙГ ХЯЗГААРЛАХ БОДЛОГО:
- Зээл тусламж, ХО-ын үр өгөөж, үр ашиг, эрэмбээр нь ангилдаг болно. Үр ашиггүй салбарт ХО хийхгүй.
- Засгийн газар, орон нутгийн зээллэг, Засгийн газрын өрийн баталгаа нь эдийн засгийн бодит үр өгөөжийн тооцоо судалгааг ЭЗХЯ хийж нотолно,
- Төсвийн алдагдал санхүүжүүлэх саналын эх үүсвэр, хугацааг төсөвт заавал тусгасан байна.
- Шинээр гаднаас зээл авах бүрт зээлийн нийт хэмжээ, эргэн төлөх хуваарь, хүү зэрэг бүх мэдээллийг нийтэд мэдээлдэг болно,
- Засгийн газрын нийт өрийн дүн, бүтцийн мэдээллийг заавал төсвийн төсөлд тусгах төсвийн бүрдүүлбэр хэсэг болох зэрэг болно.