Цагаан сараар сурагчдын хуваарийг өөрчлөх шийдвэр гараагүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Цагаан сараар сурагчдын хуваарийг өөрчлөх шийдвэр гараагүй

Сар шинийн баярыг тохиолдуулан ерөнхий боловсролын зарим сургуулиуд хичээлийн хуваарьдаа өөрчлөлт оруулж, амралтын өдөр хичээллэх шийдвэр гаргажээ. Тодруулбал, зарим сургууль хоёрдугаар сарын 18-19 ний өдрүүдэд хичээллээд шинийн 4-5-нд амрах хуваарьтайгаар зохицуулсан аж.

Үүнтэй холбогдуулан баярын өдрүүдээр ерөнхий боловсролын сурагчдын хичээллэх хуваарьд өөрчлөлт орсон эсэх талаар Боловсрол шинжлэх ухааны яамны хэвлэлийн төлөөлөгч Ц.Шинэбаяраас тодруулав. Тэрбээр ярихдаа "Боловсролын яамны зүгээс ямар нэгэн тодорхой шийдвэр гараагүй байна. Нийтээр тэмдэглэх баярын тухай хуулийн дагуу шинийн 1-3-ны өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 21-24 хүртэл бүх нийтээр амарна. Харин ажлын өдрүүдийг шилжүүлэх эсэх шийдвэрийг Засгийн газраас гаргана" гэлээ.

Г.ХУЛАН

Ким Жон Уны эхнэр пуужингаар гангарав
Ким Жон Уны эхнэр пуужингаар гангарав
 
“Тавантолгой түлш“ компанийн Зүүн үйлдвэр бие даасан халаалтын системтэй болно
“Тавантолгой түлш“ компанийн Зүүн үйлдвэр бие даасан халаалтын системтэй болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.