Б.Чойжилсүрэн: Хагас коксжуулсан нүүрсээр түлш хийж, туршина
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 0 секунд

Б.Чойжилсүрэн: Хагас коксжуулсан нүүрсээр түлш хийж, туршина

Улаанбаатар хотын хэмжээнд 2017 оны тавдугаар сараас түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, сайжруулсан шахмал түлш хэрэглээнд нэвтрүүлсэн ч агаарын бохирдол буурахгүй, хүхрээр амьсгалах болсон.

Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор судалгааг эхлүүлжээ. Түлш эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн эл асуудлаар “Хатуу түлшний талаар хоёр судалгаа хийж байгаа. Шахмал түлшинд хэрэглэдэг мидлиний оронд “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсийг баяжуулан, энэ оны арваннэгдүгээр сард хэрэглээнд туршина. Ирэх өвөл хагас коксжих бүтээгдэхүүн хэрэглэхийг зорьж байна. Туршилт амжилттай болбол түлшээ бүрэн солино” гэж мэдэгдээд байна.

Эрх баригчид Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор анх утаагүй зуух төсөл хэрэгжүүлсэн. Эл төсөл амжилт олоогүй. Учир нь, уг зуух нь түүхий нүүрсний хоруу чанарыг бууруулж чадаагүй. Нөгөөтэйгүүр, түлшээ буруу өрж, хэрэглэснээс зуух нь дэлбэрч айл өрхүүдийн байшин эвдэрч сүйдсэн хэд, хэдэн тохиолдол гарсан.

Дараа нь сайжруулсан түлш хэрэглээнд нэвтрүүлсэн. Уг түлшийг нүүрсний хаягдлаар хийдэг. Ингэхдээ барьцалдуулагч бодис зэргийг хольдог байв. Гэсэн ч түлшний хоруу чанар буураагүй. Мөн иргэд уг түлшийг түлэх явцад угаартах, амиа алдах зэрэг олон тохиолдол гарсан. Энэ аюулыг бууруулахын тулд "Тавантолгой түлш" компани айл өрхүүдэд угаар мэдрэгч тарааж, байршуулсан юм. Угаар мэдрэгч нь угаарын хий аюултай төвшинд хүрсэн тохиолдолд дохио өгч дуугардаг.

Харин энэ удаад хагас коксжих нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлэх туршилт хийж, анхны хэрэглэгчид нь мөн л нийслэлийнхэн болох нь ээ.

Г.ХОРОЛ

“Шүд” төсөл эхлүүлэх бэлтгэл ажлыг хангахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
“Шүд” төсөл эхлүүлэх бэлтгэл ажлыг хангахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
 
Сураггүй алга болоод 11 хоносон залуугийн ЦОГЦОС олджээ
Сураггүй алга болоод 11 хоносон залуугийн ЦОГЦОС олджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.