Өнөөдрөөс цаг агаар дулаарна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Өнөөдрөөс цаг агаар дулаарна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, голын хөндийгөөр -5…-10 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -4…+1 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +8…+13 градус, бусад нутгаар +1…+6 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө +1…+3 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 0 градус орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 0 градус орчим байна.

05 цагт Улаанбаатарт:-14 градус хүйтэн, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БХЯ, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд талархал илэрхийллээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БХЯ, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд талархал илэрхийллээ
 
Сураггүй алга болоод 11 хоносон залуугийн ЦОГЦОС олджээ
Сураггүй алга болоод 11 хоносон залуугийн ЦОГЦОС олджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.