ОУХМ Д.Дэлгэрням Азийн аварга шалгаруулах тэмцээнд оноогоороо тэргүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 52 секунд

ОУХМ Д.Дэлгэрням Азийн аварга шалгаруулах тэмцээнд оноогоороо тэргүүлжээ

Сингапур улсад болж өндөрлөсөн 3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын эрэгтэй баг тамирчид хоёр дахь удаагаа түрүүллээ. Тус тэмцээний MVP-гээр тодорсон, Монголын шигшээ багийн ахлагч ОУХМ Д.Дэлгэрням, Австралийн Даниэль Жонсонтой хамт таван тоглолтоос хамгийн их буюу 31 оноо авч Азийн аваргад хэсгийн шатанд өрсөлдсөн 16 багийн бүх тоглогчдыг тэргүүлсэн байна. Харин алтан медаль хүртэхэд чухал шидэлт хийж, багтаа оноо авчирсан ОУХМ А.Анандын хувьд 30 оноо авч, гуравдугаарт бичигджээ. Түүнчлэн ОУХМ Э.Дөлгөөн 27 оноотойгоор есдүгээрт орсон бол ОУХМ О.Энхбаатар 16 оноотойгоор 18-р байранд жагсчээ.

Тусгай хамгаалалттай газар эзэмшдэг “ТУСГАЙ ЭРХТЭЙ“ эрхмүүд
Тусгай хамгаалалттай газар эзэмшдэг “ТУСГАЙ ЭРХТЭЙ“ эрхмүүд
 
“Тавантолгой түлш“ компанийн Зүүн үйлдвэр бие даасан халаалтын системтэй болно
“Тавантолгой түлш“ компанийн Зүүн үйлдвэр бие даасан халаалтын системтэй болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.