“Монголын олон улсын ба үндэсний спортын арбитр“-ын төлөөлөгчидтэй уулзлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 56 секунд

“Монголын олон улсын ба үндэсний спортын арбитр“-ын төлөөлөгчидтэй уулзлаа

"Монголын олон улсын ба үндэсний спортын арбитр"-ын төлөөлөгчидтэй өнөөдөр (2023.04.06) уулзалт зохион байгууллаа.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 19-ны хуралдааны 376 дугаар тогтоолоор “Допингийн эсрэг үндэсний дүрэм” батлагдсан. Үүнтэй холбоотойгоор "Монголын Олон улсын ба үндэсний спортын арбитр"-ын байгууллага нь Дэлхийн допингийн эсрэг агентлагаар “Спортын арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дүрэм”-ийг хянуулан Японы олон улсын маргаан таслах төв, Японы спортын арбитрын байгууллагатай хамтран боловсруулсан юм.

Цаашид Спортын арбитрын допингийн хэрэг хянан шийдвэрлэх дүрэм, дэлхийн допингийн эсрэг агентлагийн дүрэмд орсон нэмэлт өөрчлөлтийн талаарх мэдлэг, мэдээлэл солилцох, сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн тайланг хэлэлцэв
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн тайланг хэлэлцэв
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ