2022 онд 4548 хүн хорт хавдрын улмаас НАС БАРЖЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 49 секунд

2022 онд 4548 хүн хорт хавдрын улмаас НАС БАРЖЭЭ

Монголд хамгийн түгээмэл хорт хавдрын тохиолдол бол элэг. Ихэнхдээ хожуу шатандаа илэрдэг. Монгол Улсад 2022 онд 4548 хүн хорт хавдрын улмаас нас барсны 2635 нь эрэгтэй, 1913 нь эмэгтэй байжээ. Элэгний хорт хавдраар 1714 хүн нас барсан нь нийт нас баралтын 37 хувийг дангаараа эзэлж байна. Элэгний хорт хавдар 2021 онд 1956 тохиолдол, 2022 онд 2289 тохиолдол байсны 70 гаруй хувь нь хожуу буюу гурав, дөрөвдүгээр шатандаа оношлогдож, энэ нь аль ч хүйсэнд хамгийн өндөр буюу 100 мянган эрэгтэйд 77.6, эмэгтэйчүүдэд 59.5 тохиолдол байх аж. Үүний дараа ходоод, умайн хүзүү, бүдүүн, шулуун гэдэс, уушгины хорт хавдар ордог аж. Дандаа урьдчилсан сэргийлэх боломжтой өвчлөлүүд боловч хожуу илэрдэг аж.

Тэгвэл Монгол Улс хавдрын судалгаанд анхаарч, хөрөнгө оруулалт хийж чадаж байгаа юу? Энэ талаар Хавдар судлалын үндэсний төв/ХСҮТ/-ийн захирал Н.Эрдэнэхүүгээс тодрууллаа.

Тэрбээр "Энэ тал дээр маш бага хөрөнгө оруулдаг. Монгол Улс хавдрын судалгааг ерөнхийдөө шинжлэх ухаан технологийн сан дээр 1-2 цөөн судалгаа хийдэг. Өнгөрсөн жил ХСҮТ хоёр төсөл авсан. Нэг нь элэг шилжүүлэх төсөл, нөгөө дэх нь молекул, биологи хавдрын генетик шинжилгээг нэвтрүүлсэн. Үр дүнд нь бид энэ хүнд ямар эм тохирох вэ, ямар маркер тодорхойлоод байна гэдгийг тодорхойлдог болсон. Ингэснээр энэ хүнд ийм юм хийж болох юм байна, энэ хүнд ийм юм хийж болохгүй гэдгийг генетикийн түвшинд нь тодорхойлдог лабораторитой болсон. Одоо яг энэ төрлийн судалгаанууд дутагдаж байгаа. Бид дэлхийд явагдаж буй судалгааны нэг хэсэг болохыг оролдож байна. Хятад, Солонгос, АНУ-тай олон судалгаанд хамт явж байгаа. Хамт оролцохоор хичээж байна. Гэхдээ судалгааны баазыг хөгжүүлэхгүйгээр зөвхөн хавдрын тусламж үйлчилгээ дангаараа сайжирна гэж байхгүй. Судалгаа гэдэг өөрөө чадавхжуулдаг, шинэ зүйлсийг хэрэгжүүлдэг. Шинэ зүйлс нэвтэрч байгаа тохиолдолд олон улсын эмийн судалгаануудад багтах гээд байна. Тэгвэл монголчууд шинэ эмчилгээ, эмийг хамгийн түрүүнд судалгааны хүрээнд хүртэх боломж бий болно" гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар 441-р ангид хоригдож буй Д.Мөнх-Эрдэнэтэй уулзав
УИХ-ын дарга Г.Занданшатар 441-р ангид хоригдож буй Д.Мөнх-Эрдэнэтэй уулзав
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ