Оюутны картаар хөнгөлөлттэй зорчихыг түр ЗОГСООЛОО
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 50 секунд

Оюутны картаар хөнгөлөлттэй зорчихыг түр ЗОГСООЛОО

Нийтийн тээврээр оюутан сурагчдын зорчдог Umoney картаар хөнгөлөлттэй зорчих журамд өөрчлөлт орсонтой холбогдуулан "Улаанбаатар смарт карт" ХХК-аас дараах мэдэгдлийг хийжээ.

2023 оны 07 сарын 07-нд батлагдсан Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгад "43.2.5. нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон журмын дагуу олгох" гэсэн заалт хасагдсантай холбоотой 2024 оноос эхлэн хөнгөлөлттэй зорчих боломжгүй болоод байгаа юм. Үүнтэй холбогдуулан холбогдох байгууллагууд зохицуулалт хийхээр ажиллаж байна.

ШУУД | УИХ-ЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААС
ШУУД | УИХ-ЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААС
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ