“Хар бараан салхийг сэргээж дуулахад тэр үеийн өвөг дээдсийн уй гашуу эргэн сэдэрч байна“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Урлаг
Огноо
Унших
2 минут 35 секунд

“Хар бараан салхийг сэргээж дуулахад тэр үеийн өвөг дээдсийн уй гашуу эргэн сэдэрч байна“

Буриад зон олны өв дамжиж ирсэн уран бүтээл, үүх түүх гажуудах эрсдэлд ороод байгаа учир тэдний эрх ашгийг хамгаалах үүднээс буриад зон олны төлөөлөл мэдээлэл хийлээ.

Мөн буриад яруу найрагч, дуучдаас бүрдсэн "Алтаргана буриад зон" тоглолтыг энэ сарын 23-24-нд Төмөр замын чуулгын театрт хийх талаар буриад уран бүтээлч Ц.Отгонсүрэн мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Дуун цэнгүүн хийх болсон шалтгаан нь залуу буриад ард түмний үүсэл хөгжил, хэлмэгдлийн хар шуурганд өртсөн миний өвөг дээдэс, аав ээжийн минь талаар өгүүлэх өв соёл бүхий дуу хуураа авч явах шаардлагатай байна. Учир нь саяхан залуу уран бүтээлчдийн гаргасан “Холо лэ байна” дуунд эмзэглэсэн. Буриад ястангууд өвлөгдөж ирсэн үнэт зүйлстэй. Энэ нь соёл, шашин төдийгүй дуу хуурт ч хамаатай байдаг.

Энэ жил "Алтаргана" наадмаа дэлхийн хэмжээнд буюу олон улсад тархан суурьшсан буриадуудаа нэгтгэсэн томоохон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байна. Буриад зон олон нь гурван их гүрэнд тасран суурьшсан буюу тасарсан яс, үсэрсэн цустай зон олон юм. Хэлмэгдсэн хүмүүсийн үр сад бид тэр бүр өвөг дээдсийнхээ талаар яриад байдаггүй. Нэрийг нь цохож хэлэхгүй, тэдгээр залуу дуучдыг дуун цэнгүүндээ урина. Гэхдээ буриадын залуу сайхан дуучид гарч ирж, өв соёлоо уламжлан хөгжүүлэн дэлгэрүүлж яваасай гэж хүсдэг.

Халх Монголд 100 жилийн өмнөөс нүүдэллэж суурьшсан бид өөрсдөө өв соёлоо хөгжүүлэх чадалтай хэр нь юмны ард хоцроод байж болохгүй юм. Дайчин, эрэмгий, ажилсаг чанараараа буриад ард түмэн алдартай юм.

Би өв уламжлалын талаар ярьж байгаа юм шүү. Бидний уламжлалт "Хатариш" дууг дуулаад гараад ирвэл баярлах ч өөрийн гэсэн өв соёлоо дэлгэрүүлэх залуу буриад, басгад маань хаана байна хэмээн бодох юм. Хар бараан салхийг сэргээж дуулахад тэр үеийн өвөг дээдсийн уй гашуу эргэн сэдэрч байна" гэлээ.

“Олон дагагчтай хүмүүсийг сонгуулийн сурталчилгаанд оролцохыг хориглосон гэдэг ташаа мэдээлэл”
“Олон дагагчтай хүмүүсийг сонгуулийн сурталчилгаанд оролцохыг хориглосон гэдэг ташаа мэдээлэл”
 
Сураггүй алга болоод 11 хоносон залуугийн ЦОГЦОС олджээ
Сураггүй алга болоод 11 хоносон залуугийн ЦОГЦОС олджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.