АТГ-аас "Ногоон автобус"-ны гэх тодотголтой хэргийг шалгаж дууссан байна. Улмаар хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлээд байгаа аж.
Мөрдөн шалгалтын явцад автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарсан болох нь тогтоогдсон байна. Түүнчлэн хохирол 134.5 тэрбум төгрөг, үүнээс мөрдөгчид 11.9 тэрбум төгрөгийг төлүүлж, 71.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалсан талаар эх сурвалж мэдээллээ.