Х.Нямбаатар: 5, 6 буудалд 12 мянган айлын орон сууц барина
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 39 секунд

Х.Нямбаатар: 5, 6 буудалд 12 мянган айлын орон сууц барина

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хотын дарга Х.Нямбаатарын УИХ-д өргөн барьж батлуулсан "Гэр хорооллыг орон сууцжуулах, автомашины түгжрэлийг бууруулах" тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг олон улсын зэх зээл дээрээс бонд босгох хэлбэрээр бүрдүүлэх аж. Үүнд Засгийн газраас баталгаа гаргаж байгаа аж.

Энэ тухай Хотын дарга Х.Нямбаатар: Энэ жил 20 мянган айлын орон сууцны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Улаанбаатар хотын төв талбайгаас хойш 1.7 км зайд байгаа Сэлбэ дэд төвийн 160 га газарт төлөвлөлт хийлгээд ажлын зураг боловсруулах тендер зарлачхаад явж байна. Энд 12 мянган айлын орон сууцны хороолол барина. Энэ байрыг барьж чадвал 32-ын тойрог, 5, 6 буудал, Дэнжийн мянга орчмын 12 мянган айлын газрыг орон сууцаар своп хийх нөхцлөөр нүүлгэн шилжүүлнэ. Энэ тохиолдолд 701 га газрын газар чөлөөлөлт болно. Хэрвээ ингэж чадвал Улаанбаатар хотын нийт гэр хорооллын 4/1-ийг төлөвлөлтийн дагуу орон сууцжуулах боломж нээгдэж, газар чөлөөлөлт хийгдэн дахин төлөвлөлт хийнэ гэв

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал болж байна
Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал болж байна
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ