УИХ-ын гишүүн Г.Дамдинням Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдааны үеэр Боловсролын салбарын хууль тогтоомж, холбогдох дүрэм журмын талаарх асуудал хөндсөн.
Харин түүний хариуд Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: Ёс зүйн журам батлагдаагүй гэж юу яриад байгаа юм бэ. Ёс зүйн журамгүй байгууллага гэж хаана байдаг юм бэ. Бид 2022, 2023 оны ёс зүйн жил болгож, салбарынхаа хэмжээнд зарласан. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг асуудал байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ өөрийнхөө үл ойлголцлоос болсон зүйлийг дөвийлгөж, бүхэл бүтэн нойр хоолгүй зүтгэж байгаа салбарыг үнэгүйдүүлэх гэж байгаа бол явууртай асуудал биш шүү. Бид дахиад хэлье. УИХ-ын гишүүн дарга биш, ард түмний зарц, төлөөлөл. Ард түмэн тойргийг төлөөл гэж сонгосноос биш дарга болоорой гэж сонгоогүй шүү. Энэ үгийг хатуу хэлье. Албан бичгийн хариуг бүтэн уншиж сур” хэмээн зэмлэжээ.