Налайх дүүрэг дэх Политехник коллежтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
 
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

Налайх дүүрэг дэх Политехник коллежтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Тавантолгой түлш компани мэргэжилтэн, ажилтнуудынхаа чадамжийг нэмэгдүүлэх, сургалтыг идэвхижүүлэх, үйлдвэрлэлийнхээ техник технологийг сайжруулах зорилгоор Налайх дүүрэг дэх Политехник коллежтой хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд урт, богино хугацааны мэргэжлийн сургалт, тусгай мэргэжлийн эрхийн сургалтад ажилтнуудаа хамруулж, чадавхижуулах ажлыг хийх юм. Мөн тус коллежийн төгсөгчдөөс мэргэжилтэй ажилтан сонгон шалгаруулж ажилд авахаар санамж бичигт тусгажээ.

Хамтын ажиллагааны хүрээнд ирэх сарын 3-4 нд Тавантолгой түлш компанийн цахилгаанчин, засварчин, гагнуурчдын дунд ажил мэргэжил, ур чадварын тэмцээнийг зохион байгуулахаар болоод байгаа юм.

Хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн жилээс гагнуурчин, засварчдыг чадавхижуулах сургалтад ажилчдаа хамруулаад байгаа бол хүнд машин механизмын операторуудыг мэргэшүүлэх давтан сургалтыг амжилттай үргэлжилж байна.

May be an image of 2 people and text

May be an image of 2 people and text

May be an image of 4 people and text

May be an image of 2 people and text

May be an image of 4 people and text

May be an image of 10 people, people studying, table, lighting and text

СЭМҮТ-тэй холбоотой хүний эрхийн асуудалд хяналт шинжилгээ хийжээ
СЭМҮТ-тэй холбоотой хүний эрхийн асуудалд хяналт шинжилгээ хийжээ
 
Сураггүй алга болоод 11 хоносон залуугийн ЦОГЦОС олджээ
Сураггүй алга болоод 11 хоносон залуугийн ЦОГЦОС олджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!