Улсын нэгдсэн төсвийн 2010-2021 оны тоон мэдээллийг ил болголоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 43 секунд

Улсын нэгдсэн төсвийн 2010-2021 оны тоон мэдээллийг ил болголоо

Улсын нэгдсэн төсвийн 2010-2021 оны тоон мэдээллийг ил болголоо

Сангийн яам 2010-2021 онуудын Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого, зарлагын тоон мэдээллийг олон улсын стандарт шалгуурын дагуу боловсруулж олон нийт нээлттэй авч ашиглахад бэлэн болгож Ил тод цахим хуудсанд байршууллаа. Ингэснээр бодлого боловсруулагчид, судлаачдад баталгаат эх үүсвэрээс мэдээллээ цуглуулах, харьцуулсан болон бусад судалгаа шинжилгээнд ашиглах боломжийг бий болгож цаашлаад төсвийн мэдээллийн ил тод байдал сайжрахад чухал нөлөө үзүүлэх юм.

Энэхүү төсвийн өгөгдлийг “Дэлхийн Банк”-ны “BOOST: Нээлттэй төсвийн портал” мэдээллийн сангийн хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан бөгөөд тус сангаар дамжуулан хэрэглэгчид дэлхийн улс орнуудын төсвийн орлого, зарлагын мэдээллийг нэг цэгээс цуглуулан ашиглах, өөр хооронд нь харьцуулах боломжтой болсноос гадна мэдээллийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм.

“BOOST” мэдээллийн сан дахь төсвийн зарлагын мэдээлэл нь дараах нийтлэг ангиллаар задарсан байдаг. Үүнд:.

- Батлагдсан төсвийн төлөвлөгөө, төсвийн тодотгол, бодит гүйцэтгэлийн түвшинд

- Засгийн газрын түвшинд (улсын, орон нутгийн)

- Засаг захиргааны нэгжийн түвшинд (Төсвийн Ерөнхийлөн захирагч, хэлтэс нэгжүүд, хэрэгжүүлэгч агентууд, их сургууль, эмнэлэг, ерөнхий боловсролын сургуулиуд гэх мэт)

- Эдийн засгийн ангиллаар (цалин хөлс, бараа үйлчилгээ, капиталын зардал гэх мэт)

- Функциональ ангиллаар (сектор, дэд сектор)

- Хөтөлбөрийн зориулалтаар

- Санхүүжилтийн эх үүсвэрээр (төсвийн орлого, дотоодын зээл, гадаадын зээл тусламжаар гэх мэт)

Төсвийн мэдээллийг iltod.mof.gov.mn цахим хуудасны Төсвийн мэдээллийн сан- Төсвийн дата татах хэсэгт excel форматаар байршуулсан ба ЭНД дарж 2010-2021 оны төсвийн тоон мэдээллийн файлыг татаж авах боломжтой.

Ази тивийн аваргын боксын тэмцээнээс ОБЕГ-ын тамирчид гурван медаль хүртлээ
Ази тивийн аваргын боксын тэмцээнээс ОБЕГ-ын тамирчид гурван медаль хүртлээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ