Хувьцааны ноогдол ашгийг өнөөдрөөс олгож эхэлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
0 минут 54 секунд

Хувьцааны ноогдол ашгийг өнөөдрөөс олгож эхэлнэ

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийг сэтгүүлчдэд танилцуулах үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 256 мянган төгрөгийг ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэсэн болохыг хэллээ.

Тодруулбал, 1072 хувьцаатай Монгол Улсын иргэн бүр өнөөдрөөс ирэх сарын 7-ны хооронд ногдол ашиг хүртэхээр болж байна. Хэрэв аудитын байгууллага дүгнэлтээ хуулийн хугацаанд багтаан хийж дуусгавал нэг өдрийн өмнө ч болов ногдол ашгийг тараах нь зүйтэй. Учир нь хөдөө, орон нутагт зудын нөхцөл арилаагүй байгаа тул иргэдийн гар дээр чирэгдэлгүй хуваарилахаар ажиллаж байна гэсэн тайлбарыг ЗГХЭГ-ын дарга хийлээ.

“Крокус Сити Холл”-д болсон халдлагын тухай АНУ-ын тагнуулууд мэдээлж байжээ
“Крокус Сити Холл”-д болсон халдлагын тухай АНУ-ын тагнуулууд мэдээлж байжээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ