ОХУ-ын “Крокус Сити Холл” төвд болсон террорист халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 180 болж, одоогоор 142 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна гэж Москвагий Эрүүл мэндийн яамнаас мэдээллээд байна. Харин Оросын Ерөнхий прокурорын газраас “Крокус Сити Холл” төвийн хамгаалалтын зохион байгуулалтад ямар нэгэн зөрчил илрээгүй хэмээн мэдэгдэж байгаа юм.
Тус террорист халдлагыг үйлдсэн дөрвөн хүнийг бүлэглэн халдлага үйлдэж, олон хүний амь нас хохироосон хэмээн буруутгаж, бүх насаар нь хорих ял оноогоод байна.
Тэгвэл алан хядагчид "Крокус Сити Холл"-д гал нээж, халдлага үйлдэхээсээ өмнө уг танхимд жүжиг үзсэн байжээ. Ингэхдээ уг цогцолборын дотоод зохион байгуулалт, хамгаалалтын цэгүүд, гарах гарцаа сайтар тооцолсон байж болзошгүй байгаа талаар албаныхан шалгалтын явцад олж мэдсэн байна. Мөн террористууд "Крокус Сити Холл"-д өмнө нь хэд хэдэн удаа очиж халдлагаа төлөвлөж байжээ. Энэ талаар АНУ-ын Тагнуулын алба ОХУ-д өмнө нь хэд хэдэн удаа анхааруулж байсан ч хэт ерөнхий мэдээлэл хэмээн тоогоогүй гэх асуудал дэлхий нийтийн шинжээчдын шүүмжлэлийг дагуулаад байгаа юм.