Өнгөрсөн долоо хоногт 89 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

Өнгөрсөн долоо хоногт 89 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны 11 дүгээр сарын 21-нээс 25-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 28.040, мөрдөн байцаалтын 2803 хэрэгт хяналт тавьж ажиллав.

Хяналтын ажлын явцад мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 315 даалгавар бичгээр өгч, гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 9 мэдэгдэл бичиж хүргүүллээ.

Түүнчлэн 89 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэв. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 51, Өмчлөх эрхийн эсрэг 21, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 10, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2, Авлигын 2 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна гэж Монгол Улсын Прокурорын ерөнхий газраас мэдээллээ.

Хятадын хотуудад олныг хамарсан жагсаал болж, Ши Жинпин, Коммунист намыг огцрохыг шаарджээ
Хятадын хотуудад олныг хамарсан жагсаал болж, Ши Жинпин, Коммунист намыг огцрохыг шаарджээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ