12 настай охиныг хөнөөсөн этгээдэд БҮХ НАСААР НЬ хорих ял оноолоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 6 секунд

12 настай охиныг хөнөөсөн этгээдэд БҮХ НАСААР НЬ хорих ял оноолоо

Дорноговь аймгийн Сайншанд сумаас 12 настай охиныг хулгайлж, амь насыг нь хөнөөсөн Г.Гантулгад холбогдох хэргийг шүүх хурал Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо.

Шүүх бүрэлдэхүүн уг хэргийг таван цаг хэлэлцэж, дөнгөж сая шийдвэрээ гаргалаа. Шүүхээс Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оноолоо.

Прокуророос Г.Гантулгад Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2.1 /Хүн хулгайлах/, 12.1 дүгээр зүйлийн 4 /Хүчиндэх/, 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7 /Хүнийг алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг юм. Тодруулбал, "Яллагдагч Г.Гантулга нь 2023 оны аравдугаар сарын 03-ны өглөө Дорноговь аймгийн Сайншанд сумын наймдугаар баг дугаар хорооллын дугаар тоотоос хичээлдээ явахаар гарч ирсэн насанд хүрээгүй хохирогчийг такси үйлчилгээнд явж байгаа мэт зохиомол байдал үзүүлэн хууран мэхэлж, тээврийн хэрэгсэлдээ суулган, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг ашиглан сүрдүүлэн эрхшээлдээ оруулан авч явж, хүн хулгайлах гэмт хэргийг хүүхэд гэдгийг мэдсээр байж үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн дахь хэсгийн 2.1-т зааснаар,

Улмаар хохирогчийг өөрийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн авч явж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, өөрийн эрхшээлд байгааг далимдуулан Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,

Улмаар “Хүн хулгайлах”, “Хүчиндэх” гэмт хэргээ нуун далдлах зорилгоор амь насыг хохироож алсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.7 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үлдсэн байдаг.

Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйл. Хүн хулгайлах

2.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

12.1 дүгээр зүйл.Хүчиндэх

4.Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.

10.1 дүгээр зүйл.Хүнийг алах

2.1.онц харгис хэрцгийгээр;

2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;

2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ гэж заажээ.

“Баян“ Р.Базараа Европын сэргээн босголт, хөгжлийн банканд 78 тэрбум төгрөгийн ХОХИРОЛ учруулжээ
“Баян“ Р.Базараа Европын сэргээн босголт, хөгжлийн банканд 78 тэрбум төгрөгийн ХОХИРОЛ учруулжээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ