“Баян“ Р.Базараа Европын сэргээн босголт, хөгжлийн банканд 78 тэрбум төгрөгийн ХОХИРОЛ учруулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

“Баян“ Р.Базараа Европын сэргээн босголт, хөгжлийн банканд 78 тэрбум төгрөгийн ХОХИРОЛ учруулжээ

"Баян" гэх хочит Р.Базарааг өчигдөр /2024.04.15/ ЭЦА-наас баривчилж, тайлбар мэдүүлэг авч, улмаар 48 цаг саатуулаад байгаа билээ. Түүнийг мөнгө угаасан, мөрийтэй тоглоомд бусдаар бооцоо тавиулж, түүнийг нь алдсан гэх шалтгаанаар бусдыг зодож, хорьсон зэрэг хэргүүдэд Р.Базарыг холбогдуулан шалгаж байгаа гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлээд байгаа юм.

Тэгвэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр энэ талаар "Миний хувьд Р.Базараа нарыг баривчилсан асуудлаар ямар ч мэдээлэлгүй байна. Харин Р.Базараа гэх хүний талаар нэг мэдээлэл бий. Европын сэргээн босголт, хөгжлийн банканд 78 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх шүүхийн шийдвэр гарсан. Үүний 13.3 тэрбумыг барагдуулж, үлдсэн 65 тэрбум төгрөгийг төлөхгүй байгаа" гэдгийг тодотголоо.

12 настай охиныг хөнөөсөн этгээдэд холбогдох шүүх хурал болж байна
12 настай охиныг хөнөөсөн этгээдэд холбогдох шүүх хурал болж байна
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ