Ч.Маралмаагийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Ч.Маралмаагийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ

Ч.Маралмаагийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ

Зам тээврийн ноцтой осол гаргасан Ч.Маралмаагийн хэргийг Тээврийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлээд байсан ч прокуророос нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэсэн байна.

Энэ талаар Тээврийн прокурорын газраас тодруулахад,

"Хохирогчийн гэмтлийн зэргийн шинжээчийн дүгнэлтийг таван хүний бүрэлдэхүүнтэй гаргахаар шийдсэн. Өмнө нь хоёр удаа хөнгөн, сүүлийнх нь хүндэвтэр гэмтэл гэж гарсан гэх өмгөөлөгчийн гомдол ирсэн. Дүгнэлт зөрүүтэй байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу дахин таван хүний бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, дүгнэлт гаргуулахаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдсэн" гэлээ.

Н.Тавинбэх: Цахилгаан тасална гэдэг аймшигтай үг ч энэ бол бодит байдал
Н.Тавинбэх: Цахилгаан тасална гэдэг аймшигтай үг ч энэ бол бодит байдал
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ