“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал болсон С.Наранцогт 73 сая төгрөгийн орлоготой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 22 секунд

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал болсон С.Наранцогт 73 сая төгрөгийн орлоготой

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал болсон С.Наранцогт 73 сая төгрөгийн орлоготой

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар С.Наранцогтыг томилсон. Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга, Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар ажиллаж байсан С.Наранцогтын хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэе.

2021 ОНЫ ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ

  • Өөрийн орлого: 73.2 сая төгрөг
  • Гэр бүлийн орлого: 42.2 сая төгрөг
  • Орон сууц: 650 сая төгрөгийн 2 орон сууцтай
  • Тээврийн хэрэгсэл: 20 сая төгрөгийн Toyota Harrier автомашин
  • Газар: 12 сая төгрөгийн газар
  • Үнэт эдлэл: 40 сая төгрөг
  • Хадгаламж: 50.9 сая төгрөг
  • Авлага: 141.8 сая төгрөг
  • Зээл: 250 сая төгрөг
  • Хувьцаа: Эрдэнэт Таван Толгой ХК - 5360 ширхэг

БОЛОВСРОЛ:

  • 1980-1988 онд Дундговь аймгийн төвийн 10 жилийн 1 дүгээр сургууль
  • 1988-1990 онд МУИС-ийн гүнзгий лицей дунд сургууль
  • 1994 онд МУИС-ийн Физик математикийн сургуулийг физикч математикч мэргэжлээр бакалавр
  • 1999-2001 онд МУИС-ийн Физик математикийн сургуулийг магистрын зэрэгтэй төгссөн
  • 2008 онд БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургуульд инженер- эдийн засаг мэргэжлээр доктор /Ph.D/-ын зэрэг хамгаалсан

АЖЛЫН ТУРШЛАГА:

  • 1993-1994 онд Шинжлэх ухааны академийн Математикийн хүрээлэнд туслах-эрдэм шинжилгээний ажилтан
  • 1994-1997 онд Шинжлэх ухаан мэдээллийн төвд инженер, ахлах инженер
  • 1997-2000 онд Монголын нээлттэй нийгэм хүрээлэнд хөтөлбөрийн зохицуулагч
  • 2000-2003 онд Батлах хамгаалах яам, зөвлөх
  • 2003-2005 онд Сангийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга
  • 2005-2008 онд БНСУ, Сөүлийн Үндэсний их сургуульд докторант
  • 2008-2012 онд БСШУЯ-нд газрын дарга
  • 2012-2015 онд Хөдөлмөрийн яаманд газрын дарга
  • 2015-2018 онд Сангийн яаманд газрын дарга
  • 2018-2022 Сангийн яаманд Төрийн нарийн бичгийн дарга
  • 2022 оноос Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд

МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛСЭН БАЙДАЛ:

  • 2013 онд АНУ, Харвардын их сургуульд Төрийн санхүүгийн удирдлага
  • 2014 онд АНУ, Жон Кеннедигийн их сургуульд Засаглалын шинэчлэл
  • 2015 онд БНСУ, Сөүлийн их сургуульд Орлогын статистик
  • 2019 онд Сингапур улс, Төрийн санхүүгийн удирдлага
  • 2019 онд УБ хот, Удирдлагын академи, Тэргүүн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад тус тус хамрагдсан
Дотоодын цэргийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн барилаа
Дотоодын цэргийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн барилаа
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ