ТГ-ын дэд дарга Г.Азжаргал нүүрсний хулгайтай холбоотой авлига, албан тушаалын гэмт хэргийг шалгаж буй явцаас мэдээлэв.
Тэрбээр, АТГ-аас ЭТТ , Тавантолгой төмөр зам компаниудын эрх бүхий албан тушаалтнуудын тендер сонгон шалгаруулах, нүүрс худалдах, худалдан авах, улсын хилээр хууль бусаар гаргах, олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл, төмөр замын барилгын ажил гүйцэтгэхдээ бусдад давуу байдал олгосон, үндэслэлгүйгээ хөрөнгөжсөн, хахууль авсан байж болзошгүй хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 7 хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Мөрдөн байцаалтын долоон хэрэгт 47 обьектэд нэгжлэг хийсэн, 15 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, 10 хүнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Өнөөдрийн байдлаар зургаан хүнийг үргэлжлүүлэн цагдан хорьж байна. Нийт 30 хүнийг яллагдагчаар татсанаас:
- 7 албан тушаалтныг хахууль авах гэмт хэрэгт
- 16 хүнийг хахууль өгөх хэрэгт
- 5 хүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгож, улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт
- 2 хүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгаж байна.
Нийт албан тушаалтнууд 5.4 тэрбум төгрөгийн хахууль авсан нь одоогоор тогтоогдоод байна.