Ц.Анандбазар: Нүүрсний хулгайг илрүүлж, мөнгөөр нь иргэдийн ипотекийн зээл төлүүлэх хуулийн төсөл боловсруулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 6 секунд

Ц.Анандбазар: Нүүрсний хулгайг илрүүлж, мөнгөөр нь иргэдийн ипотекийн зээл төлүүлэх хуулийн төсөл боловсруулна

АТГ-аас өчигдөр нүүрсний хулгайд оролцсон 17 албан тушаалтны нэрийг зарласан. Энэ нэрсийн дунд УИХ-ын долоон гишүүний нэр орсон. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, Б.Баттөмөр, Ш.Раднаасэд, Н.Наранбаатар, Ц.Анандбазар нар өнөөдөр АТГ-ын гадаа мэдээлэл хийлээ.

Ц.Анандбазар,Нүүрсний хулгайн асуудал удаан удаан үргэлжлэх байх. Бид тав түрүүнд нь нэр төрөө сэргээлгэе гэж байгаа юм. Бид нар ард түмэнтэйгээ нэгдэж, нүүрсний жинхэнэ хулгайчийг ил болгохын төлөө тэмцэнэ. Нүүрсний хулгайг илрүүлж, хулгайлсан мөнгөөр нь ард иргэдийн ипотекийн зээлийг төлүүлэх хуулийн төслийг ирэх жил өргөн барина.

Би долоодугаар ангиасаа хойш нүүрс гэж мэдэхгүй. Зарим хүн элэг доог хийж байна. Гэхдээ энэ бол үнэн.

Бизнесмэн хүнд өөрийн эрхэмлэдэг зан чанар, нандигнадаг зүйл гэж байдаг. Би бурхны шашинтай хүн, хулгайг үзэн яддаг. Тиймээс бүлэг дотроо нүүрсний хулгайг илрүүлэх бүлэг байгуулна гэж бодож байна. Ард түмэнтэйгээ нэгдэж, жинхэнэ хулгайчийг илрүүлнэ.

Би сонгогдсон жилээсээ эхлэн ард түмний амьдрал ядуу байгааг ярьсан. Гэтэл Сүнээ гэх мэт утга учиргүй баахан зүйл яригдсан. Энэ бол жинхэнэ хулгайчийг олох гэсэн санаачилгыг сулруулах гэсэн хэрэг.

“Унтаж байгаа баавгайг сэрээх нь үүрээ эвдүүлэх аюултай“ гэсэн Орос ардын үг бий. Бид бол хулгай хийдэг хүмүүс биш. Унтаж байгаа баавгайг сэрээсэн тул ард түмэнтэйгээ нэгдэж, нүүрсний жинхэнэ хулгайчийг илрүүлнэ гэж албан ёсоор мэдэгдэж байна. Би өөрөө нүүрсний уурхай гэдгийг огт сонирхдоггүй. Нэг ч лицензгүй. Уул уурхай хийхгүй ээ гэж амлаж гарч ирсэн гэв.

ОХУ-ын ЭСЯ: ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутны тоог 620 болгон нэмэгдүүллээ
ОХУ-ын ЭСЯ: ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутны тоог 620 болгон нэмэгдүүллээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ